Өвөрхангай аймагт айлын тэжээвэр дөрвөн нохой гурван өрхийн 80 толгой мал, хоёр ишгийг хотонд нь орж барьсан хэрэг гарчээ.
Уг асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд хүний болон малын аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй гэж үзэн нохдыг тусгаарлан хашаанд байрлуулсан байна. Мөн хуулийн байгууллагаас нохдын эзнийг тогтоох, учирсан хохирлын хэмжээг нарийвчлан гаргах, хохирлыг барагдуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг авч эхэлжээ. Одоогоор хэргийн нөхцөл байдал, учирсан хохирлын хэмжээг тогтоох ажиллагаа үргэлжилж байгаа аж.