Баярын өмнөх өдөр хоёр настай хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг Хөвсгөлд гарчээ

Баярын өмнөх өдөр хоёр настай хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг Хөвсгөлд гарчээ

Хөвсгөл аймагт хоёр настай эрэгтэй хүүхэд тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Жаргалант суманд тавдугаар сарын 31-ний  /2026.05.31/ өдөр хоёр настай эрэгтэй хүүхэд тогонд цохиулж нас барсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн хүүхэд хашаандаа тоглож байгаад өндөр хүчдэлийн цахилгааны шонгийн шалбарсан утаснаас барьж тогонд цохиулан нас баржээ. Тус хэргийг өдгөө аймгийн цагдаагийн газар шалгаж байгаа аж. 

Иймд урин дулааны улирал эхэлж, хүүхэд багачууд гадаа тоглох, гэртээ ганцаараа үлдэх зэрэгтээ болзошгүй эрсдэлд өртөх явдал ихээр гардаг тул осол, гэмтлээс сэрэмжлүүлж энэхүү мэдээллийг нийтэллээ.