ШУУД: УДШ-ийн Ерөнхий шүүгч улиран томилогдох эсэх маргааныг шийдэх асуулаар  ҮХЦ хуралдаж байна

ШУУД: УДШ-ийн Ерөнхий шүүгч улиран томилогдох эсэх маргааныг шийдэх асуулаар ҮХЦ хуралдаж байна

ҮХЦ-ийн их суудлын хуралдаан 09.30 цагт эхэллээ. Хуралдаанаар Шүүхийн тухай хуульд "УДШ-ийн Ерөнхий шүүгчийг ... зөвхөн нэг удаа томилно” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэнэ.

Тодруулбал, 2021 онд УИХ-аас батлан мөрдөж буй Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.7 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно” гэж заасан байдаг. Тэгвэл уг заалт дахь “... зөвхөн нэг удаа ...” гэсэн нь ҮХЦ-ийн 2016 оны арвандугаар сарын 02-ны өдрийн 12 дугаар дүгнэлтээр хүчингүй болсон заалтыг агуулгаар нь дахин сэргээж, Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн эсэх маргааныг шийдвэрлэх юм байна. Энэ талаарх мэдээллийг иргэнээс ирүүлсэн аж.

ТэгвэлҮндсэн хуулийн 51.2-т хэрхэн заасныг тодруулъя . Тус заалтад "Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг УИХ-д танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно" гэжээ.

Өөрөөр хэлбэл, ҮХЦ-ийн их суудлын хуралдаанаас "...зөвхөн нэг удаа.." гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна гэж дүгнэвэл Шүүхийн тухай хуулийн тус заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх ажил явагдана гэсэн үг.

ШУУД:




Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө