Засгийн газрын ээлжит хуралдаанаар ТӨК-ийг татан буулгах зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ТӨК-ийг татан буулгах зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэнэ

Өнөөдөр /2026.05.27/ Засгийн газрын ээлжит хуралдаан болж буй.

Өнөөдрийн хуралдаанаар:

  • "Төрийн өмчит компанийг татан буулгах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • "Нэг суралцагч-нэг компьютер, нэг анги-нэг ухаалаг самбар” арга хэмжээ хэрэгжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Орон сууцжуулалтын тухай хуулийн төсөл,
  • Орон сууцны санхүүжилтийн банкны тухай хуулийн төсөл,
  • Уул уурхайн төрийн өмчит компанийн шинэчлэлийн хүрээнд авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний талаар,
  • Монгол Улсын Засгийн газрын гадаад зээл, тусламжийн хөрөнгөөр 2025 онд хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээний хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар
  • Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хуралдааны шийдвэрийн талаар,
  • Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүнгийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.



Өнөөдөр үхэр өдөр

3 цагийн өмнө