УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийж, Үндсэн хуулийн цэцийн удирдлагын бүрэн эрхийн хугацаа дууссан асуудлаар УИХ-ын дарга С.Бямбацогтод шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийлээ.
ВИДЕО:
Ардчилсан намын бүлгийн дэд дарга Х.Тэмүүжин “ҮХЦ-ийн даргын бүрэн эрхийн хугацаа дуусаад нэг жил болж байна. Энэ хугацаанд улс төртэй холбоотой хэд хэдэн томоохон шийдвэр гаргасан. Тэр дундаа өөрөө даргалж байгаад шийдвэрүүдийг гаргасан” хэмээн мэдэгдэв. Тэрбээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-аас Ерөнхий сайдыг огцруулсантай холбоотой асуудлыг ҮХЦ ердөө гурав хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэснийг онцолж, Үндсэн хуульд заасан эрх хэмжээнээс давсан дүгнэлт гаргасан гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн ҮХЦ-ийн бүрэн эрхийн хугацаа дууссан болон сул орон тоотой холбоотойгоор улс төрийн нөлөө, тохироо бий болсон гэх хардлага хууль зүйн салбарт хүчтэй яригдаж буйг дурдаад Ардчилсан намын зүгээс ҮХЦ-ийн гишүүдийн томилгоог хуульд нийцүүлэн яаралтай шийдвэрлэж, есөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр их суудлын хуралдаанаа хийх ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.