Нийслэлийн МАН-ын хороо 78 хувийн ирцтэйгээр хуралдаж эхэллээ. Хуралдааны эхэнд Б.Пүрэвдагвыг Хотын даргад нэр дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг уншиж танилцуулсан байна.
Үүний дараа гишүүд асуулт, хариулт өрнүүлж, эцэст нь санал хураалт явуулан Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн асуудлыг эцэслэх юм. Харин Хотын даргад нэр дэвшүүлэх асуудлыг маргааш 11:00 цагаас хуралдах НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр товложээ.