Монгол Ардын Намын Нийслэлийн хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд болох гэж байна.
ВИДЕО:
Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч Ж.Сандагсүрэн "Удирдах зөвлөлөөс нэр дэвшигч тодруулсан. Тэр нэр дээр л ярилцана гэсэн байр суурьтай байна. Манай нам удирдах зөвлөлөөс орж ирсэн нэр дээр айхтар ярилцаад л сөрөөд байдаг зүйл байхгүй шүү дээ. Үеийн үед нийслэлийн ИТХ-д байгаа төлөөлөгч нараас Засаг даргад нэр дэвшүүлдэг уламжлал байсан, сүүлдээ алдагдчихсан л даа. Энэ хүрээндээ миний нэрийг дэвшүүлнэ гэж явж байгаа эцсийн шийдвэр дээрээ удирдах зөвлөлөөс өөр нэр гарч ирж байна, танд ямар санал байна вэ гэдэг байдлаар ЕНБД уулзаж ярилцсан" хэмээн ярилаа.