Монгол Ардын Намын Нийслэлийн хорооны хурал Тусгаар тогтнолын ордонд болох гэж байна.
ШУУД:
Энэ үеэр Хотын дарга асан Х.Нямбаатар "Өнөөдөр нэг л асуудлыг хэлэлцэнэ. Намын удирдах зөвлөлөөс Б.Пүрэвдагвын нэрийг ирүүлсэн. Түүнийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар томилох саналыг НИТХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлэх эсэх асуудлаар санал хураагаад өнөөдрийн хурал өндөрлөнө. Б.Пүрэвдагва бол манай намд бэлтгэгдсэн залуу. Цаашид хотын даргын ажлыг хэрхэн хийж гүйцэтгэхийг томилогдсоноос хойш хотын иргэд үнэлэх байх. Цаашид бид хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гэдэг албан тушаалыг нэг болгож, шууд хотын иргэд сонгодог болох шинэчлэлийг бид хийсэн. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт хойшилсон. Нийслэлийн хэвлэл мэдээллийн ажилтан н.Саранцэцэгийг цагдаагийн байгууллага 48 хугацаатай саатуулсан. Одоо бол ажлаа хэвийн хийгээд явж байгаа. Кибер халдлага үйлдсэн гэдэг агуулгаар хэвлэн нийтлэх эрхээ эдэлж буй хүмүүсийг шалгах нь буруу" гэлээ.