Сурагчид таарамжгүй харилцааны улмаас зодолдож, нэгнийхээ биед гэмтэл учруулсан хэрэг Хөвсгөл аймагт гарчээ

Сурагчид таарамжгүй харилцааны улмаас зодолдож, нэгнийхээ биед гэмтэл учруулсан хэрэг Хөвсгөл аймагт гарчээ

Цагдаагийн байгууллагаас Хөвсгөл аймгийн 8 дугаар багийн нутагт энэ оны тавдугаар сарын 18-ны өдөр бусдад зодуулж гэмтсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Шалгалтын явцад тус аймгийн нэр бүхий цогцолбор сургуулийн сурагчид хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед халдаж, зодсоны улмаас гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон. Шалгалтын ажиллагааг аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлж байна.