Ардчилсан намын бүлэг бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Ардчилсан намын бүлэг бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2026.05.25/ ээлжит хуралдаанаараа хэлэлцсэн асуудлуудын талаар мэдээлэл хийж байна. 

ШУУД ҮЗЭХ: 

Хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн танилцуулгыг сонссон байна. Мэдээллийг УИХ-ын гишүүн, хуулийн төслийн санаачлагч Д.Бум-Очир, Сонгуулийн ерөнхий хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч бөгөөд нарийн бичгийн дарга Д.Даваа-Очир, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Давааням нар танилцуулж, гишүүдийн асуултад хариулжээ.

Мөн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлтэй холбоотой мэдээллийг Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Д.Сүнжид болон холбогдох албаныхан танилцуулсан байна.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 11 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар Үндсэн хуулийн цэцээс гаргасан 2026 оны 02 дугаар тогтоол, мөн энэ сарын 27-нд болох Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх асуудлын талаарх мэдээллийг сонсжээ. Танилцуулгыг УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх Н.Ариунболд хийсэн байна.

Хуралдаанаар мөн Баянхонгор аймаг дахь Зэвсэгт хүчний ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулж амиа алдсан хэрэг болон сүүлийн жилүүдэд хугацаат цэргийн албан хаагчдын амь нас хохирсон асуудлын талаар мэдээлэл сонссон талаар Ардчилсан намын бүлгээс мэдээллээ.