Артист Б.Өлзий-Учрал буюу ThunderZ-ын “ТЭНГРИ” тоглолт өчигдөр /2026.05.23/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөсөн.
Тэгвэл “ТЭНГРИ” тоглолтын үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зарим иргэд нийгмийн хэв журам сахиулж байсан цагдаагийн алба хаагчтай сөргөлдсөн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тохиолдол гарсан. Тодруулбал, олон нийтийн сүлжээд, "хүрэн өнгийн монгол дээл өмссөн нэг иргэн тоглолтын тайзны багана бололтой өндөр зүйл дээр гарч, түүний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буй цагдаагийн алба хаагч руу зүй бус үйлдэл гарган, согтуурхаж байж болзошгүй" дүрс бичлэг цацагдсан байдаг. Тэгвэл цагдаагийн газраас бичлэг дээрх иргэнийг хэрэг бүртгэл нээж шалгаж эхэлсэн байна.