Артист Б.Өлзий-Учрал буюу ThunderZ-ын “ТЭНГРИ” тоглолт өчигдөр /2026.05.23/ Төв цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөсөн. Монголын өв соёл, үндэсний бахархал, орчин үеийн хөгжмийн өнгө аясыг нэгэн тайзан дээр мэдрүүлсэн уг тоглолтод 40 мянга гаруй үзэгч нэгэн дор цугласан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байна.
ВИДЕО:
#ВИДЕО: Хонгоржин онлайн шопын Хонгоржины нөхөр Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч, ахлах дэслэгч Батзаяа нь согтуурсан үедээ ширээ болон тайзны багана дээр гарч улмаар шаардлага тавьсан цагдаагийн алба хаагч руу салаавч гаргаж олон нийтийн газар зохисгүй авирлав!! pic.twitter.com/80qq0D0S9E
— Улсын Их Жиргээч (@Enxjinx) May 23, 2026
Тэгвэл олон хүн цугласан “ТЭНГРИ” тоглолтын энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зарим иргэд нийгмийн хэв журам сахиулж байсан цагдаагийн алба хаагчтай сөргөлдсөн, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан тохиолдол гарсан бололтой.
Тодруулбал, олон нийтийн сүлжээд, "хүрэн өнгийн монгол дээл өмссөн нэг иргэн тоглолтын тайзны багана бололтой өндөр зүйл дээр гарч, түүний аюулгүй байдлыг хангахаар ажиллаж буй цагдаагийн алба хаагч руу зүй бус үйлдэл гарган, согтуурхаж байж болзошгүй" дүрс бичлэг цацагдсан байна. Тэгвэл зарим албан бус эх сурвалжууд тус этгээд бол "төрийн албан хаагч байж болзошгүй" утгатай мэдээллийг нийтэлсэн байна. Зуны дэлгэр цаг наашилж, олон арван тоглолт, шоу болох нь дамжиггүй. Иймд зарим иргэдийг бусдыг хүндэтгэж, арга хэмжээнд соёлтой оролцож байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтэллээ.