Хойд бүсийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт өчигдөр /2026.05.24/ Булган аймгийн төв Булган хотод эхэлсэн. Энэ үеэр ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат хувийн компаниуд үүл буудаж буй талаар мэдээлэл өглөө.
ВИДЕО:
Тэрбээр, “Хувийн компаниуд пуужин аваад үүл буудаж бороо оруулдаг болсон. Энэ бол хамгийн буруу зүйл. Тэдний хувьд зарим тохиолдолд орох гэж байгаа үйл рүү буудаад сарниулах ч тохиолдол гарч байна. Гэтэл энэ нөлөөллөөр өөр газар орох байсан бороо арилж ган болох эрсдэл нэмэгддэг юм байна. Тийм учраас мэргэжлийн байгууллагын тооцоо судалгаанд тулгуурлан газар тариалангийн бүс нутгаар үүлэнд нөлөөлөх шаардлагатай.