ЗГ-аас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн "Татварын багц" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

ЗГ-аас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн "Татварын багц" хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10:00 цагт эхэлж, Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Тодруулбал, 2026 оны тавдугаар сарын 7-ны өдөр өргөн барьсан:

  • Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,
  • Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад төслүүдийг хэлэлцсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд татварын орчны шинэчлэл, бизнесийн үйл ажиллагаанд үзүүлэх нөлөө, иргэдийн татварын ачаалалтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Хүчтэй шүүмжилж буй гишүүд ч байсан билээ. Улмаар УИХ-ын гишүүдийн олонх дээрх хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүлэхээр боллоо.