Х.Тэмүүжин: Татварын багц хуулийн төсөл иргэдийнхээ халаасанд мөнгө үлдээх бус данхар төсвөө бүрдүүлэх дээр л анхаарсан байна

Х.Тэмүүжин: Татварын багц хуулийн төсөл иргэдийнхээ халаасанд мөнгө үлдээх бус данхар төсвөө бүрдүүлэх дээр л анхаарсан байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж буй. 

Дээрх асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжиний байр суурийг тодрууллаа. Тэрбээр "Хүлээлтэнд бүрэн дүүрэн нийцсэн хууль өргөн баригдаагүй байна. Эргээд л төсөв бүрдүүлэлтээ бодоод байна. Төрийн өөрийнх нь үйл ажиллагааны зардал ихдээд байна шүү дээ. Тиймээс энэ илүүдсэн өөхөө хайлуулаад, иргэдийн халаасанд мөнгө үлдээх талаар бодсонгүй. Миний хувийн байр суурь бол хамгийн их дарамт болж байгаа татварууд бол НӨАТ, НДШ байна. Энэ хоёр бол ямар нэг хэмжээгээр ажлын байр үүсгэж, үйл ажиллагаа явуулаад, эдийн засагт нөлөө үзүүлэх боломжийг шууд агшаагаад байгаа. ААН-үүд бол энэ татварыг үнэхээр дийлэхгүй байна" хэмээн ярилаа. 

ВИДЕО: