Нэгүүн.мн сайтын сэтгүүлч Л.Баяржаргалыг хуулийн байгууллагаас шалгаж байгаатай холбоотойгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.
Харин сэтгүүлч Л.Баяржаргал хорих байгууллагад өлсгөлөн зарлаж, биеийн байдал нь тогтворгүй байгаа зэргээс шалтгаалан түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх саналыг өмгөөлөгч нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхэд хүргүүлсэн байсан бөгөөд энэ дагуу тус шүүх Л.Баяржаргалын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг өнөөдөр хэлэлцлээ. Улмаар шүүхээс Л.Баяржаргалын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, суллахаар болсон байна.