Нэр бүхий хотхоны автомашины зогсоолоос суррон дугуй хулгайд алдагдсан тухай цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс шалгалт явуулахад 15-17 насны бүлэг хүүхдүүд хулгайлсан нь тогтоогджээ. Салгаж, жижиглэсэн гурван суррон, ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй нэг суррон хадгалж байсныг цагдаагийн байгууллагаас олж тогтоосон байна. Мөн шалгалтын явцад таван ширхэг суррон, модедыг нэмэлтээр илрүүлэн хураан авчээ. Насан хүрээгүй сэжигтэн нарыг хуульд заасан журам үндэслэлийн дагуу шалгаж ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр СӨХ болон гэрээт харуул хамгаалалтын ажилтан нар уялдаа холбоотой ажиллах, мөн хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.