Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарыг ЗГХЭГ-ын дэд даргаар томиллоо

Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарыг ЗГХЭГ-ын дэд даргаар томиллоо

Засгийн газрын хуралдаанаар Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмарыг албан тушаалаас нь чөлөөлж, ЗГХЭГ-ын дэд даргаар томилжээ. 

Тэрбээр МУИС-ийн Хууль зүйн сургууль, Америкийн их сургуулийн Вашингтоны хууль зүйн коллежийг төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй нэгэн юм.  Түүний товч намтраас танилцуулбал,

  • -1999-2006 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, захиргааны эрх зүйн тэнхимд багшаар,
  • -2006-2009 онд ХЗДХЯ-ны ахлах мэргэжилтэн, газрын даргаар,
  • -2009-2010 онд Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирлаар,
  • -2010-2012 онд “Монголын хөлөг онгоцны бүртгэл” ХХК-ийн Захиргааны менежерээр,
  • -2012-2014 онд ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар,
  • -2014-2016 онд Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газарт консулаар,
  • -2017-2018 онд Азийн хөгжлийн банкны төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежерээр,
  • -2018-2023 онд ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын даргаар,
  • -2023 оноос УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын даргаар тус тус ажиллаж байсан.