Н.Учрал: Байдрагийн УЦС-ын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр боллоо

Н.Учрал: Байдрагийн УЦС-ын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Байдрагийн усан цахилгаан станцын талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн дагуу эдийн засгийн үр өгөөжтэй төсөл хэмээн үзэж Байдрагийн усан цахилгаан станцын ажлыг эхлүүлэхээр тогтож байна. Энэ төсөл хэрэгжсэнээр нийгмийн болон иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй усан цахилгаан станцаас  эрчим хүч үйлдвэрлэснээр хүлэмжийн хий бууруулж, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэнэ. Говийн бүсэд том усан сан бий болгох боломжтой Байдрагийн усан цахилгаан станцын ажил эхэллээ" гэлээ.

ВИДЕО: