Долоо хоног бүрийн даваа гарагт УИХ-д суудалтай МАН, АН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл тус тус хуралдаж, тухайн долоо хоногт УИХ-аар хэлэлцэх хуулийн төслүүдийн дотооддоо хэлэлцдэг билээ.
Энэ дагуу 10.00 цагаас тус тусын хуралдаан эхэлнэ. Хэлэлцэх асуудлууд одоогоор тодорхой болоогүй байгаа ч Засгийн газраас яаралтай горимоор өргөн мэдүүлсэн "Гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх" хууль мөн Засгийн газраас өргөн мэдүүлсэн Татварын багц хуулийн төслүүдийг хэлэлцэх төлөвтэй байна.