"Эрдэнэс тавантолгой"-н н.Ган-Од, Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн нар хэргээ "наймаалцах"-аар прокурорт "гацаасан" байж магадгүй байна

"Эрдэнэс тавантолгой"-н н.Ган-Од, Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн нар хэргээ "наймаалцах"-аар прокурорт "гацаасан" байж магадгүй байна

Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.Ганхуяг, “Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хэлтсийн дарга н.Ган-Од нарын хүмүүсийг АТГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард /2025.12.03/хойшлуулшгүйгээр саатуулан, шалгаж эхэлсэн билээ. 

Тодруулбал, Ш.Ганхуяг нь Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа “Минерал Эксплорейшн Фандинг” компанийн мэдэлд байсан "Олон овоот"-ын ашигт малтмалын найман тусгай зөвшөөрлийг “Алтжин” группийн Г.Алтан агсны том хүү Эдвард Сүрэнгийн хамаарал бүхий “Олон овоот гоулд” ХХК болон “Зөв зүг” ХХК-д хууль бусаар шилжүүлсэн байдаг аж.

Улмаар тэрбээр үүнийхээ хариуд Эдвард Сүрэн нараас их хэмжээний буюу 2.5 тэрбум орчим төгрөгийн хахууль авч, хахуулийн мөнгөнийхөө зүсийг хувирган Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт барилга барьж байсныг АТГ-ын мөрдөгчид илрүүлэн, хойшлуулшгүйгээр саатуулан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм. Харин тус хэрэгт "Эрдэнэс тавантолгой"-н н.Ган-Од гэгч холбогдож, яллагдагчаар татагдсан байдаг. 

Тэгвэл Ашигт малтмалын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан Ш.Ганхуяг, “Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн, "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн хэлтсийн дарга н.Ган-Од нарт холбогдох хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, хэргийг прокурорт шилжүүлсэн байна.  

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх хэргийг мөрдөх байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн ч прокуророос өнөөг хүртэл тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээгүй байгаа аж. Энэ талаар албаны эх сурвалж "Хэргийг хяналтын прокурор хянаж байгаа" гэх мэдээллийг өгсөн байдаг. 

Харин албан бус эх сурвалж "Эрдэнэс тавантолгой" ХК-ийн н.Ган-Од, “Алтжин” группийн Г.Алтан агсны хүү Эдвард Сүрэн нар хэргээ "наймаалцах"-аар хөөцөлдөж эхэлсэн байх талтай тул прокурорт тус хэрэг "гацсан" гэх хардлага байгаа гэдгийг хэлж байгаа юм. 

Ямартай ч "Олон овоот"-ын гэх дуулиант хэргийг мөрдөх байгууллагаас шалгаж дуусаад прокурорт шилжүүлсэн бөгөөд прокуророос хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэх процесс өрнөж буй аж.  

-"ОЛОН ОВООТ" ОРДЫГ 140 ТЭРБУМЫН ӨРИЙГ БАРАГДУУЛАХЫН ТУЛД “МИНЕРАЛ ЭКСПЛОРЕЙШН ФАНДИНГ” ХХК-Д ШИЛЖҮҮЛЭЭД БАЙЖЭЭ-

Эргэн сануулахад, "Олон овоот" ордыг анх “Монгол газар” болон “Жаст групп” ХХК хамтран эзэмшиж “Олон-Овоот гоулд” ХХК-ийг байгуулсан байдаг. Улмаар уг орд “Алтжин” группийн мэдэлд шилжиж байжээ. Гэвч тэд Монголбанк болон дотоодын арилжааны банкуудад асар их хэмжээний өр тавьж, үүнийгээ барагдуулахгүй 10 гаруй жил явсан байна.

Тэдний үүсгэсэн 140 гаруй тэрбум төгрөгийн өрийг барагдуулахын тулд банк дундын барьцааны зүйл болох 8 ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д шилжүүлэн өгсөн ажээ.

Тодруулбал, нийт 18 гүйцэтгэх баримт бичигт үндэслэн гурван шатны шүүхийн шийдвэрээр, хамгийн сүүлийн баримт нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2024 оны наймдугаар сарын 7-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 335, 336, 337, 338, 339, 340, 341 дүгээр шийдвэр, 2024 оны есдүгээр сарын 26-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл шилжүүлэх тухай” 426 дугаар шийдвэрээр “Олон-Овоот гоулд” ХХК-ийн Өмнөговь аймгийн Мандал-Овоо сумын нутаг дахь Овоот-1 нэртэй 940.35 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын MV-015274, MV-015275,  MV-015282,  MV-015283,  MV-020764,  MV-021489,  MV-021490 дугаартай 7 тусгай зөвшөөрлийг “Олон-Овоот гоулд” ХХК-иас, MV-019336 дугаартай 1 тусгай зөвшөөрлийг “Зөв зүг” ХХК-иас “Монголын актив удирдлагын корпорац” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Минерал Эксплорейшн Фандинг” ХХК-д тус тус шилжүүлсэн байдаг байна.




Өнөөдөр луу өдөр

2 цагийн өмнө