Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчД.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх зургаадугаар сард дуусна

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчД.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх зургаадугаар сард дуусна

Одоогоос зургаан жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр Д.Ганзоригийг томилж, тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир Улсын дээд шүүхийн шүүгч, ажилтан, албан хаагч нарт уншиж сонордуулж байсан юм. 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36.7 дугаар зүйлд "Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүх санал болгосноос хойш Ерөнхийлөгч 14 хоногийн дотор зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа томилно" гэж заасан. Тэгвэл тус хуулийн дагуу Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх зургаадугаар сард /2026.06/ дуусах юм. Харин түүний оронд Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр хэнийг томилох, санал болгох талаарх мэдээлэл одоогоор гараагүй байна. 

Зургаан жилийн хугацаанд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн "зангарга"-тай ажиллаж чадаагүй хэмээн олонтой шүүмжлүүлж ирсэн Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа ирэх сард дуусах аж.