Төв цэнгэлдэх хүрээлэнг иргэдэд тодорхой хугацаанд нээлттэй болгож, иргэдийн эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөнийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүллээ.
Тодруулбал, 2026 оны дөрөвдүгээр сарын 18-наас 30-ны өдрүүдэд иргэд тус хүрээлэнд чөлөөтэй нэвтэрч, цэвэр агаарт алхах, гүйх, дасгал хөдөлгөөн хийх боломжтой юм. Нээлттэй байх хугацаанд өдөр бүр 07:00-19:00 цагийн хооронд иргэдийг хүлээн авах бөгөөд нийтийн биеийн тамир, эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж байна.