"Хасын Хүлгүүд" өнөөдөр хожвол Үндэсний Дээд Лиг-т арав дахь удаагаа аваргална

"Хасын Хүлгүүд" өнөөдөр хожвол Үндэсний Дээд Лиг-т арав дахь удаагаа аваргална

Сагсан бөмбөгийн дээд лигийн аваргын цувралын дөрөв дэх тоглолт өнөөдөр болно. Хүлэгүүд цувралыг 3-0 харьцаатайгаар тэргүүлж яваа ба өнөөдөр хожил байгуулбал 10 дахь аваргын цомоо өргөнө. "Хасын Хүлэгүүд" багийн хувьд сүүлийн хоёр улирал дараалан аваргын цомыг өргөөд байгаа юм. Харин анх удаа финалд шалгараад байгаа "Сэлэнгэ Бодонс" багийн хувьд хожигдох эрхгүйгээр талбайд гарах юм.

Цувралын эхний тоглолтод Хүлэгүүд 77:76 буюу хагас бөмбөгийн зөрүүтэйгээр хожил байгуулсан. Хоёр дах тоглолт 87:62, гурав дахь тоглолт 79:69 харьцаатайгаар өндөрлөсөн.

Хүлэгүүд эхний шатанд "Дархан Юнайтед" багийг 4:0, хоёрдугаар шатанд "Хаан Шонхорууд" багийг 4:1 харьцаатайгаар буулган авч финалд шалгарсан. Харин Бодонс эхний шатанд "Эрдэнэт Майнерс"-ыг 4:1, хоёрдугаар шатанд Эйпсийг 4:3 харьцаатайгаар хожил байгуулж финалд шалгараад байгаа юм.