УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нийтлэлч Б.Баабарыг шүүхэд өгчээ. Энэ талаар нийтлэлч Б.Баабар цахим сүлжээгээрээ дамжуулан олон нийтэд мэдээлэв.
Тэрбээр "Хан-Уул дүүргийн шүүгч Ариунзаяа ... утсаар над руу залгаад УИХ-ын эрхэм гишүүн Даваасүрэн нэр төрөө сэргээхээр шүүхэд гомдол гаргасан тул ирж дуудах бичгээ ав гэлээ. Хэрвээ ирж авахгүй бол дайчлан баривчлана гэнэ" хэмээжээ.
Харин УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн ямар үндэслэлээр нийтлэлч Б.Баабарыг нэр төрд халдсан хэмээн үзэж, шүүхэд өгсөн нь одоогоор тодорхойгүй байна. Өнгөрсөн хавар буюу 2025 оны дөрөвдүгээр сард УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УЕП Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн, ТБХ-ны дарга Ц.Даваасүрэн УЕП Б.Жаргалсайханд хандаж, "Гүтгэлэг гэдэг зүйлийг зогсоох хэрэгтэй байна. Өөрийнхөө амьдрал дээр тохиолдож байгаа жишээг татаад хэлье. Өнөөдөр бол хаа хамаагүй хүнийг гүтгэж байна. Прокурор цагдаа дээр очоод хэрэгсэхгүй болчихож байна. Ингэж болохгүй. Би одоо ингэж бодож байна. Хулгай хийсэн хийгээгүй ялгаагүй юм байна гэж бодогдож байна. Хулгай хийхгүй явлаа гэхэд харлуулсаар байгаад хулгайч болгож байна. Хүн эцэстээ хулгай хийхгүй байх, хийдэг байх ялгаагүй юм байна гэж бодогдож байна. Энэ чинь аюултай шүү. Бүгдээрээ хулгайч болчихвол энэ улс орон чинь яах юм бэ. Тийм учраас прокурорууд энэ хүн гүтгэж байгаа асуудлыг зогсоо. Монголчууд итгэх улс төрч төрөхгүй шүү. Улс орон даяар намайг сүүний үйлдвэр идсэн гэж ярьсан хүүхэн зугтаад алга болчихож байна. С.Баяр нүдний хагалгаанд орсон гээд л зугтчихаж байна. Ийм байж таарахгүй. Ийм байвал Монголын Улс төр хэзээ ч цэвэр болохгүй" хэмээсэн байдаг.
Харин үүний дараа нийтлэлч Б.Баабар "Сүүний үйлдвэр идээгүй, уусан байлгүй. Нээрээ ялгаатай шүү дээ" хэмээн "ёжилж" байсан удаатай юм. Магадгүй уг асуудлаар түүнийг нэр төрд халдлаа хэмээн шүүхэд өгсөн байхыг үгүйсгэхгүй юм.
Ц.Даваасүрэн🆚Б.Баабар
— Баагий🇲🇳🇺🇸🇮🇱🇺🇦 (@Baagij13310361) April 10, 2025
Ц.Даваасүрэн: Намайг орон даяар сүүний үйлдвэр идсэн гэж гүтгэж ярьсан‼️‼️
Б.Баабар: Сүүний үйлдвэр идээгүй, уусан байлгүй. Нээрээ ялгаатай шүү дээ‼️‼️🤣😂 pic.twitter.com/5UgSHAxlpu