Ёс зүйн дэд хорооны даргыг шинээр сонгоно

Ёс зүйн дэд хорооны даргыг шинээр сонгоно

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтыг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгосон. Үүнтэй холбогдуулан УИХ-ын Ёс зүйн дэд хорооны даргыг шинээр сонгох шаардлагатай болжээ.

Төрийн байгуулалтын өнөөдрийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс Д.Сарангэрэл гишүүнийг чөлөөлж, Б.Бат-Эрдэнэ гишүүнийг нэмж байгааг УИХ-ын дарга хэллээ. Үүнээс үзвэл УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг Ёс зүйн дэд хорооны даргад нэр дэвшүүлэх бололтой.




Өнөөдөр туулай өдөр

10 цагийн өмнө