АНУ-Иран улсууд хоёр долоо хоног гал зогсоож, энэ хугацаанд хэлэлцээр хийх тохиролцоонд хүрчээ

АНУ-Иран улсууд хоёр долоо хоног гал зогсоож, энэ хугацаанд хэлэлцээр хийх тохиролцоонд хүрчээ

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагааг түр хугацаанд зогсоох шийдвэр гаргаснаа мэдэгдлээ. Тэрбээр зуучлагчдын дэвшүүлсэн хоёр долоо хоногийн гал зогсоох саналыг хүлээн авч, Ираныг бөмбөгдөх болон довтлох ажиллагааг энэ хугацаанд зогсоохыг зөвшөөрсөн байна.

Түүний хэлснээр, Пакистаны удирдлагуудтай хийсэн ярианы үеэр Иран руу чиглэсэн довтолгоог хойшлуулах хүсэлт тавьсан бөгөөд үүнийг хүлээн авсан аж. Энэхүү шийдвэр нь Иран Ормузын хоолойг бүрэн, шуурхай, аюулгүй нээх нөхцөлтэй юм.

Трамп “Хоёр талаас гал зогсоох болно” хэмээн мэдэгдэж, АНУ Иранаас ирүүлсэн 10 заалт бүхий саналыг хэлэлцээ хийх боломжтой суурь гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Мөн өмнө нь маргаантай байсан ихэнх асуудлаар талууд ойртож, ойрын хугацаанд эцсийн тохиролцоонд хүрэх боломжтойг онцоллоо.