Дональд Трамд Ираны хамгийн өндөр гүүрийг устгаснаа зарлалаа

Дональд Трамд Ираны хамгийн өндөр гүүрийг устгаснаа зарлалаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираныг “чулуун зэвсгийн үед нь буцаана” хэмээн сүрдүүлснээс хэдхэн цагийн дараа тус улсын Караж хот дахь B1 гүүрийг устгаснаа зарлажээ.

Тэрбээр Тегеранаас баруун өмнө зүгт орших Караж хотын уг гүүрнээс утаа гарч буй дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлж, Ираны эрх баригчдыг яриа хэлэлцээнд яаралтай орохыг анхааруулсан байна. “Ираны хамгийн том гүүр нурж, дахин ашиглагдахгүй боллоо. Цаашид ч их зүйл болно. Иран хэт оройтохоос өмнө хэлэлцээ хийх хэрэгтэй, эс бөгөөс хөгжихөд хэрэгтэй юу ч үлдэхгүй” хэмээн тэр бичжээ.

Ираны төрийн хэвлэлүүдийн мэдээлснээр уг довтолгооны улмаас найман хүн амиа алдаж, 95 хүн шархадсан байна. АНУ, Израилийн зэвсэгт хүчин уг гүүрт хоёр удаа цохилт өгсөн бөгөөд эхний довтолгооны дараа аврах баг ажиллаж байх үед дахин цохилт болсон аж. Бүрэн ашиглалтад ороогүй байсан 136 метр өндөр B1 гүүр нь бүс нутагтаа хамгийн өндөр гүүрт тооцогдож байв. 

Трамп мөн лхагва гарагт ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ хоёрдугаар сарын 28-наас эхэлсэн дайныг ойрын хугацаанд дуусгана хэмээн мэдэгдэж, ирэх хоёроос гурван долоо хоногт Иранд өгөх цохилтоо эрчимжүүлж, цөмийн зэвсэг бүтээх чадавхыг нь устгасны дараа ажиллагааг зогсооно хэмээн онцолсон байна.