Арилжааны банкны санал асуулгад оролцож мөнгө урамшуулал аваарай хэмээн залилах гэмт хэрэг үйлдэгдэж байна.
Тодруулбал, манай улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкнуудын нэрийг ашиглаж иргэдийг судалгаа, санал асуулгад оролцож мөнгөн урамшуулал аваарай гэх агуулга бүхий хуурамч зар мэдээллийн холбоос линк илгээдэг байна. Иргэд тус линк рүү хандах үед дансны хувийн мэдээлэл рүү нь халдаж, үлдэгдэл мөнгийг нь авах замаар үйлдэгдэж байна. Энэ төрлийн залилах гэмт хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын 31-ний өдөр гурав бүртгэгдэж, 33 сая төгрөгийн хохирол учруулсан байна. Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа бөгөөд иргэд та бүхэн хуурамч зар мэдээлэлд итгэхгүй байж, баталгаагүй холбоос линк дээр дарж орохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.