Ойрх Дорнодод үүсээд буй дайны улмаас Азийн орнуудын үйлдвэрлэл саарчээ

Ойрх Дорнодод үүсээд буй дайны улмаас Азийн орнуудын үйлдвэрлэл саарчээ

Өчигдөр /2026.04.01/  нийтлэгдсэн S&P Global-ийн судалгаагаар Азийн орнуудын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа гуравдугаар сард буурсан үзүүлэлттэй гарчээ.

Үүнд Ойрх Дорнодод үүсээд буй Ираны дайны улмаас газрын тосны үнэ өсөж, дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна. Ялангуяа Ормузын хоолойгоор дамждаг газрын тосны ихэнхийг Азийн орнууд худалдан авдаг тул нөлөө нь илүү хүчтэй тусжээ. Индонез, Вьетнам, Тайвань, Филиппин зэрэг улсын үйлдвэрлэлийн идэвхжил буурсан бол Япон болон БНХАУ-д мөн адил зардлын дарамт нэмэгдэж, үйлдвэрлэлийн өсөлт саарсан байна. Харин Өмнөд Солонгос улс хагас дамжуулагчийн эрэлт өссөнөөр үйлдвэрлэл нь нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Судалгаанд дурдсанаар, геополитикийн нөхцөл байдал тодорхойгүй хэвээр байгаа нь бизнесийн итгэлд сөргөөр нөлөөлж, компаниудын үйл ажиллагаанд болгоомжлол нэмэгдэж байна.

Эх сурвалж: Reuters




УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж эхэллээ

1 цагийн өмнө

Шуурхай мэдээ