Флорида муж дахь Кеннедийн сансрын төвөөс хөөрсөн 32 давхар барилгын өндөртэй пуужингийн хөөрөлтийг үзэхээр олон арван мянган хүн цугларсан байна.
Уг нислэгт АНУ-ын иргэн Рийд Уайзмэн, Виктор Гловер, Кристина Кок болон Канад улсын иргэн Жереми Хансен нар оролцож байгаа бөгөөд тэд саран дээр буухгүй, харин сарыг тойрон нисэж, ирээдүйн судалгаанд шаардлагатай мэдээлэл цуглуулах юм. Artemis II хөтөлбөр нь олон жилийн турш бэлтгэгдэж, техникийн саатлын улмаас хэд хэдэн удаа хойшлогдсоны эцэст ийнхүү хэрэгжиж эхэлж байна. Нислэг нийтдээ 10 орчим хоног үргэлжилнэ. Энэ удаагийн баг бүрэлдэхүүнд анхны эмэгтэй, анхны өнгөт арьстан, мөн анхны Америк бус сансрын нисэгч багтсанаараа онцлог юм. Хэрэв уг аялал амжилттай хэрэгжвэл хүн төрөлхтөн дэлхийгээс хамгийн хол зайд хүрсэн тохиолдол болж түүхэнд бичигдэх юм. Мэргэжилтнүүд уг хөтөлбөрийг хүн төрөлхтөн Ангараг гарагт хүрэхийн өмнөх чухал алхам гэж үзэж байна. Дараагийн нислэгүүдийн хүрээнд саран дээр буух, байнгын суурин байгуулах зорилт тавигдсан бөгөөд энэ чиглэлд хувийн хэвшлийн компаниуд ч өрсөлдөж эхэлжээ.
Эх сурвалж: AFP