Индонезийн ойролцоо 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн анхааруулга гаргав

Индонезийн ойролцоо 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн анхааруулга гаргав

Индонезийн зүүн хэсэгт орших Тернате хотын эрэг орчмын Өмнөд Молукка тэнгист 7.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсны дараа албаныхан цунамигийн анхааруулга гаргалаа.

АНУ-ын Геологийн судалгааны албаны (United States Geological Survey) мэдээлснээр газар хөдлөлтийн голомт 10 км-ийн гүнд байсан бөгөөд анх 7.8 магнитудын хүчтэй гэж бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв нь Индонезийн Хойд Малуку мужид, Тернате хотоос ойролцоогоор 120 км зайд байрлажээ. АНУ-ын Цунамигийн анхааруулгын системийн мэдээлснээр газар хөдлөлтийн төвөөс 1000 км-ийн радиуст орших эрэг орчмын бүсүүдэд, тухайлбал Индонез, Филиппин, Малайзын эрэг дагуу аюултай цунамигийн давалгаа үүсэх магадлалтай байгааг анхааруулсан байна.