Хойд Солонгостой холбоотой хакерууд АНУ-ын мянга мянган компанид нөлөөлж болзошгүй сүлжээний кибер халдлага үйлдсэн талаар аюулгүй байдлын мэргэжилтнүүд мэдээлжээ. Уг халдлагад программ хангамжийн сул талыг ашигласан бөгөөд үр дагаврыг бүрэн тогтооход хэдэн сар шаардагдаж магадгүй байгаа аж.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар, энэ халдлага нь Хойд Солонгосын дэглэмийг санхүүжүүлэх зорилготой криптовалют хулгайлах урт хугацааны ажиллагааны нэг хэсэг байх магадлалтай гэнэ. Энэхүү программ нь эрүүл мэнд, санхүү зэрэг олон салбарт өргөн хэрэглэгддэг тул халдлагын цар хүрээ тэлэх эрсдэлтэй байгаа юм.
Кибер аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг олон улсын компани болох Mandiant уг халдлагад Хойд Солонгосын бүлэглэл оролцсон гэж үзэж, байгууллагуудыг болзошгүй криптовалютын хулгайн эрсдэлд бэлэн байхыг анхааруулжээ. Одоогоор хэдэн арван байгууллагын зуун гаруй төхөөрөмж халдлагад өртсөн нь тогтоогдсон ч бодит хохирлын хэмжээ цаашид нэмэгдэх магадлалтай байгаа гэнэ.
Эх сурвалж: CNN