Дэлхийн зах зээлийн жишиг үзүүлэлт болох Брент /газрын тосны төрөл болон жишиг үнэ/ газрын тосны үнэ гуравдугаар сар /2026.03/-д 64 хувиар өсч, 1990 оны Персийн булангийн дайнаас хойших хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ.
Ирэх тавдугаар сар /2026.05/-д нийлүүлэх Брент газрын тосны үнэ ийнхүү огцом өссөн нь геополитикийн эрсдэл нэмэгдэж, нийлүүлэлтийн тасалдлын болгоомжлол зах зээлд нөлөөлж байгаатай холбоотой юм. Газрын тос нь үйлдвэрлэлийн суурь түүхий эд тул үнэ нь өсөхөд шатахууны үнэ дагаад нэмэгдэх хандлагатай байдаг юм.
Тэгвэл ирэх зургадугаар сард нийлүүлэх Брент газрын тосны үнэ 1.2 хувиар өсч, нэг баррель нь 105.36 ам.долларт хүрчээ.
Inter Capital Energy компанийн шинжээч Альберто Беллориний хэлснээр, "өмнө нь ийм хэмжээний өсөлт 1990 онд Ирак Кувейтэд халдан довтолсон бүс нутгийн хурцадмал байдал дэлхийн эрчим хүчний нийлүүлэлтэд эрсдэл учруулж байсан үеийг давтаж байна гэжээ.
Мөн Сингапурын Менежментийн Их Сургуулийн судлаач Гох Жин Ронг тээврийн урсгалд тасалдал үргэлжилж, мөргөлдөөн намжихгүй бол газрын тосны үнэ цаашид ч өсөх магадлалтайг анхааруулжээ. Үүний зэрэгцээ, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп “хоёроос гурван долоо хоногийн дотор” Иранаас гарна гэж мэдэгдсэний дараа Азийн хөрөнгийн зах зээлүүд огцом өсөлт үзүүлсэн байна. Тухайлбал, Японы Nikkei 225 индекс 4 хувиар, харин Өмнөд Солонгосын KOSPI индекс 6 хувиас дээш өссөн байна.
Эх сурвалж: BBC