“Ормузын хоолой нээгдэнэ, гэхдээ танд биш” гэж Ираны парламентын гишүүн Д.Трампад хандан мэдэгджээ

“Ормузын хоолой нээгдэнэ, гэхдээ танд биш” гэж Ираны парламентын гишүүн Д.Трампад хандан мэдэгджээ

Ираны парламентын Үндэсний аюулгүй байдлын хорооны дарга Ибрахим Азизи өөрийн X хуудсаар дамжуулан АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад хандан “Ормузын хоолой дахин нээгдэх нь гарцаагүй, гэхдээ танд биш. Энэ нь Ираны шинэ хуулийг дагаж мөрдөх улс, талуудад л нээлттэй байна” хэмээн мэдэгджээ.

Тэрээр 1979 оны Ираны хувьсгалаас хойших хугацааг дурдан, “47 жилийн турш үргэлжилсэн зочломтгой бодлого одоо төгсгөл боллоо” гэж онцолсон байна. Мөн тэрээр “Д.Трамп эцэст нь  "дэглэмийн өөрчлөлт"-ийн мөрөөдлөө биелүүллээ, гэхдээ энэ нь бүс нутгийн далайн дэг журамд л хамаарч байна” хэмээн шүүмжилжээ. Үүний зэрэгцээ Ираны Үндэсний аюулгүй байдлын хороо Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх хөлөг онгоцнуудаас төлбөр авах төлөвлөгөөг баталсан талаар Fars News Agency мэдээллийн агентлаг мэдээлсэн байна.

Эх сурвалж: BBC