Ливанд болсон замын хажуугийн дэлбэрэлтэд НҮБ-ын энхийг сахиулагчид амиа алджээ

Ливанд болсон замын хажуугийн дэлбэрэлтэд НҮБ-ын энхийг сахиулагчид амиа алджээ

Ливаны өмнөд хэсэгт даваа гараг /2026.03.30/-т болсон замын хажуугийн дэлбэрэлтийн улмаас Индонезийн хоёр энхийг сахиулагч амиа алдсан талаар НҮБ мэдээллээ.

НҮБ-ын мэдэгдэлд, "дэлбэрэлт Бани Хайян орчимд энхийг сахиулагчдын тээврийн хэрэгслийг онилж, бүрэн устгасан бөгөөд гурван хүн шархадсанаас нэг нь хүнд байдалтай байна. Энэ нь 24 цагийн дотор гарсан хоёр дахь ноцтой хэрэг бөгөөд ням гарагт мөн Ливаны өмнөд хэсэгт болсон дэлбэрэлтийн улмаас Индонезийн нэг энхийг сахиулагч амиа алдсан. Хоёр тохиолдлын шалтгааныг тогтоохоор мөрдөн шалгалт үргэлжилж байна" гэжээ.

НҮБ-ын албаныхны урьдчилсан дүгнэлтээр, даваа гарагийн дэлбэрэлт нь гар хийцийн тэсрэх төхөөрөмжөөс үүдэлтэй байх магадлал өндөр байгаа аж. 

Эдгээр хэрэг явдал нь Израиль Ливан дахь Хезболла бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагаагаа эрчимжүүлсний дараа гарсан байна. Харин Израилийн Батлан хамгаалах хүчин уг дэлбэрэлт өөрсдийн ажиллагаатай холбоогүй гэж мэдэгджээ. НҮБ энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангахыг бүх талд уриалж, нөхцөл байдлыг намжаахын тулд яриа хэлэлцээ хийх шаардлагатайг онцолсон байна.

Эх сурвалж: BBC