Америкийн сансрын нисэгчид хамгийн сүүлд 1972 онд саран дээр хөл тавьснаас хойш хагас зуун жил өнгөрчээ. Энэ хугацааны дараа NASA компани хүн төрөлхтнийг дахин сар руу илгээх том алхам хийхээр бэлтгэж байна.
Тус агентлаг “Artemis II” нэртэй дараагийн нислэгээ дөрөвдүгээр сарын 1-нд хөөргөхөөр төлөвлөжээ. Уг нислэгээр Боэингийн бүтээсэн “Спейс Лаунч Систем” пуужин болон Лүүкэд Мартины “Орион” капсулыг хамтад нь турших юм. “Oрион” хөлөгт дөрвөн сансрын нисэгч сууж, сарны тойрог замд аялсны дараа дэлхийд эргэн ирэх төлөвтэй байна. Энэ нь хүний оролцоотойгоор сар руу ойртох анхны нислэг болохоороо онцлогтой. NASA-гийн сансрын нислэгийн хөтөлбөрийн удирдлагуудын зүгээс “Хүн сууж нисэх учраас аюулгүй байдал хамгийн чухал асуудал” гэдгийг онцолжээ. Анх уг нислэгийг 2024 оны хоёрдугаар сард хийхээр төлөвлөж байсан ч техникийн шалтгаанаар хойшлогдсон байна. Хэрэв “Artemis II” амжилттай хэрэгжвэл ойрын жилүүдэд хүн төрөлхтөн саран дээр дахин буух боломж нээгдэх юм.