НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн нэг, хоёр, гуравдугаар хороонд өнөөдөр /2026.03.31/ очиж ажилласан байна.
Тус дүүргийн нэгдүгээр хорооны хувьд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2026 онд нийтийн эзэмшлийн явган хүний зам, талбайн тохижилтын ажил, Нэгдүгээр сургуулийн их засвар, 16-р цэцэрлэгийн өргөтгөл гэх зэрэг ажлууд төлөвлөгдсөн байна.

Харин хоёрдугаар хорооны хувьд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд тус хороонд 31-р сургуулийн өргөтгөлийн ажил дуусаж, 2026 онд борооны ус зайлуулах шугамын ажил хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Гуравдугаар хороонд Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 13/1-р байрны нийтийн зориулалттай орон сууцны дээвэр, фасадын засварын ажил дууссан бөгөөд 2026 онд 160-р цэцэрлэгийн засварын ажил болон Сөүлийн гудамжны борооны ус зайлуулах шугамын ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн байна. Мөн хувь төлөөлөгчийн зүгээс энэ жил Сүхбаатар дүүргийн бүх сургууль, цэцэрлэгийн камержуулалтыг бүрэн хангах ажлыг санаачлан хэрэгжүүлнэ гэв.

