"Сонор сэрэмж-2026" аян эхэллээ

"Сонор сэрэмж-2026" аян эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс дүүргийн Прокурор, Цагдаагийн газруудтай хамтран “Сонор сэрэмж-2026” аяныг эхлүүллээ.

Аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бүртгэгдэж буй хүний өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, тэр дундаа хулгайлах, залилах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх ажил арга хэмжээ зохион байгуулагдах юм. Бүх шатанд зохион байгуулж буй ажил, арга хэмжээний үр дүнд эхний улирлын байдлаар дүүргийн гэмт хэргийн гаралт нийслэлийн 9 дүүрэгтэй харьцуулахад бага байгаа дүн мэдээ буй. Түүнчлэн иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлж хулгай, залилангаас урьдчилан сэргийлэхэд иргэн, хуулийн этгээдтэй хамтарч ажиллах, идэвх санаачилгатай ажилласан алба хаагчдыг урамшуулж ажиллах аж.