Зеленский Улаан өндөгний баяраар гал зогсооход бэлэн байгаагаа илэрхийллээ

Зеленский Улаан өндөгний баяраар гал зогсооход бэлэн байгаагаа илэрхийллээ

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украин улс тусгаар тогтнол, нэр төрөө хадгалсан нөхцөлд дайныг дуусгах аливаа хэлбэрийг дэмжинэ гэдгээ мэдэгдэж, Улаан өндөгний баярын үеэр гал зогсооход бэлэн байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр даваа гарагт /2026.03.30/ сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ “Бид дайныг дуусгах аливаа хэлбэрийг дэмжсээр ирсэн. Гэхдээ улсынхаа нэр төр, тусгаар тогтнолыг алдахгүй байх ёстой. Гал зогсоохын хувьд ч мөн адил бүрэн эсвэл эрчим хүчний дэд бүтэцтэй холбоотой ямар ч хэлбэр байсан бид бэлэн. Улаан өндөгний баярын үеэр гал зогсооход бэлэн байна” гэжээ. Түүнчлэн “Амьдралыг эрхэмлэдэг хүмүүс хэдхэн хоногийн биш, насан туршийн энх тайвны талаар ярьдаг” хэмээн онцолсон байна. 

Эх сурвалж: Interfax