Монголын дугуйн холбооны энэ жилийн уралдаан тэмцээн маргааш /2026.03.31/ Төв талбайд эхэлнэ.
Хаврын баярын арга хэмжээний үеэр баланк байк, виртуал дугуйн тэмцээн болон фикси дугуйн тэмцээний шилдгүүдийг тодруулна. Хоёр өдөр үргэлжлэх тэмцээнд оролцогчдыг өнөөдрөөс эхлэн бүртгэн авна. Хаврын баяртай давхцан дугуйчдын нээлттэй өдөрлөгийг зохион байгуулахаар болсныг дугуйн холбооноос мэдээллээ. Ташрамд дуулгахад, Монголын дугуйн холбооны улирлын нээлтийн тэмцээнийг дөрөвдүгээр сарын 11-д уулын дугуйн уралдаанаар эхлүүлэхээр болжээ.