АНУ Иранд явуулж буй цэргийн ажиллагаагаа зогсоохын тулд шинэ, илүү боломжийн дэглэмтэй ноцтой хэлэлцээ хийж байгаа тухай тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамд мэдэгдлээ.
Тэрбээр мэдэгдэлдээ “Хэлэлцээ ахицтай явагдаж байгаа ч ямар нэг шалтгаанаар ойрын хугацаанд тохиролцоонд хүрэхгүй байх магадлалтай. Хэрэв тийм зүйл тохиолдвол, мөн Ормузын хоолойг нэн даруй бизнес эрхлэхэд нээлттэй болгохгүй бол бид Ираныг “гарах гарцгүй” болгож, бүх цахилгаан үйлдвэрлэх байгууламжийг нь дэлбэлж, бүрэн устгана” гэжээ. Түүнчлэн газрын тосны худгууд болон Харг арал зэрэг голлох нефтийн байгууламжуудыг одоогоор зориуд онилоогүй байгаагаа дурдаж, цаашид ч энэ хэвээр хадгална гэлээ. Гэвч нөхцөл байдал өөрчлөгдвөл хариу арга хэмжээ авах боломжтойг мөн анхааруулсан байна.