Угаарын хийд 103 иргэн хордож, эмнэлгийн тусламж авчээ

Угаарын хийд 103 иргэн хордож, эмнэлгийн тусламж авчээ

Нийслэл болон орон нутагт өнгөрсөн 14 хоногийн хугацаанд /2026.03.17-2026.03.30/ угаарын хийн хордлогод 103 иргэн өртөж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна.

Тодруулбал, угаарын хийд хордсон гэх дуудлага мэдээлэл нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт хамгийн өндөр буюу 32 бүртгэгдсэн бол Чингэлтэй дүүрэгт 26, Хан-Уул дүүрэгт долоо, Баянзүрх дүүрэгт 30 бүртгэгджээ. Алслагдсан дүүрэг болох Налайхад таван тохиолдол бүртгэгдсэн аж. Харин Сүхбаатар дүүрэгт хоёр, Баянгол дүүргийн хэмжээнд нэг иргэн угаарын хийд хордсон талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /НЭМҮТ/-өөс мэдээлэв.