Улсын хэмжээнд  хоёр сая гаруй төл мал хүлээн авчээ

Улсын хэмжээнд хоёр сая гаруй төл мал хүлээн авчээ

Улсын хэмжээнд мал төллөлт үргэлжилж, өнөөдрийн байдлаар төллөвөл зохих 22.4 сая эх малын 9.3 хувь буюу 2.078 сая нь төллөжээ.

Бүс нутгаар авч үзвэл баруун бүсэд төллөлт 15.1 хувьтай байгаа нь хамгийн өндөр үзүүлэлттэй бол зүүн бүсэд 1.6 хувьтай, төвийн бүсэд 10.0 хувь, хангайн бүсэд 8.5 хувьтай байна. Нийт 2.068 сая төл хүлээн аваад байгаа бөгөөд үүнээс 2.049 сая төл бойжиж, бойжилт 99.1 хувьтай байгаа аж.