Төв цэнгэлдэх хүрээлэнд сүндэрлэн буй Дархан аварга Жигжидийн Мөнхбат агсны хүрэл хөшөөг өнөөдөр угаан цэвэрлэж, өнгө төрхийг нь сэргээлээ.
Энэхүү хөшөөг бүтээсэн уран барималч, зураач Ж.Түмэнчулуун өөрөө хүрэлцэн ирж, хөшөөгөө арчилж, цэвэрлэв. Энэ нь уран бүтээлч хүний бүтээлдээ хандах хүндлэл, бахархлыг илтгэсэн сайхан жишээ боллоо.