Испани улс Ираны дайнд оролцож буй АНУ-ын онгоцнуудад агаарын замаа хаалаа

Испани улс Ираны дайнд оролцож буй АНУ-ын онгоцнуудад агаарын замаа хаалаа

Испани улсын зүгээс Ираны дайнд оролцож буй АНУ-ын цэргийн онгоцнуудад агаарын орон зайгаа ашиглуулахгүй хэмээн мэдэгдлээ.

Тус улсын Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес мэдэгдэлдээ “Ирантай холбоотой аливаа цэргийн ажиллагаанд Испанийн баазуудыг ашиглуулахгүй, мөн агаарын орон зайг зөвшөөрөхгүй” хэмээн онцолсон байна. Испани улс өмнө нь АНУ-д хамтарсан цэргийн баазуудаа уг дайнд ашиглуулахгүй гэдгээ илэрхийлж байсан юм. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес дайн эхэлснээс хойш уг мөргөлдөөнийг хууль бус, болчимгүй үйлдэл хэмээн илэрхий шүүмжилж АНУ, Израил, Иран улсуудыг дайнаа зогсоохыг уриалж байсан билээ.

Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Испанийн энэ шийдвэрийг шүүмжилж, НАТО-гийн хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон юм.

Эх сурвалж: Associated Press