“Shangri-La Asia Limited” компанийн 2025 оны санхүүгийн тайланд дурдсанаар, Shangri-La Ulaanbaatar зочид буудлын орлого 22.8 сая ам.долларт хүрч, өмнөх оноос 5.1 хувиар өссөн байна.
Тайлант хугацаанд өрөөний дундаж үнэ 272 ам.доллар болж, дүүргэлт 41 хувьд хүрснээр нэг өрөөнөөс олох орлого 112 ам.доллар болж нэмэгджээ. Мөн тус зочид буудлын ашигт ажиллагаа сайжирсан бөгөөд өмнөх онд 2.2 сая ам.долларын алдагдал хүлээж байсан бол 2025 онд 0.6 сая ам.долларын ашигтай ажилласан байна. Үүнээс гадна Монгол дахь арилжааны үл хөдлөх хөрөнгийн бизнесийн орлого 40.1 сая ам.долларт хүрч, 9.9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Сонирхуулахад, Олон улсын хэмжээнд Shangri-La Asia компанийн нийт орлого 2025 онд 2.2 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд дийлэнхийг нь Хонконг, Япон дахь бизнесээс бүрдүүлжээ.