Бүгд найрамдах нам "намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл"-ийг Улсын дээд шүүхэд хүргүүлжээ

Бүгд найрамдах нам "намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх өргөдөл"-ийг Улсын дээд шүүхэд хүргүүлжээ

Бүгд найрамдах намаас “Намын дүрмийн өөрчлөлт (шинэчилсэн)-ийг бүртгүүлэх” өргөдлийг Улсын дээд шүүхэд 2026 оны гуравдугаар сарын 30-ны өдөр ирүүлэв.

Тус намаас Улс төрийн намын хууль (шинэчилсэн найруулга)-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хугацаанд /2025.12.31-ний өдрийн дотор/ намын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр ирүүлснийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хуралдаанаар хэлэлцээд Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд заасны дагуу буцааж шийдвэрлэсэн байна.