АНУ-ын Төрийн департамент дэлхийн улс орнуудын аяллын аюулын түвшний шинэчилсэн үнэлгээг танилцууллаа.
Төрийн департаментын тайланд дурдсанаар, дэлхийн олон бүс нутагт геополитикийн хурцадмал байдал, ялангуяа Ирантай холбоотой зөрчил нэмэгдэж зарим улсад аяллын эрсдэл эрс өссөн байна. Харин Монгол Улсын хувьд аялж болох, аюулгүй орнуудын нэгээр нэрлэгджээ. Манай улстай ижил түвшинд Канад, Австрали зэрэг улсууд багтсан байна. Одоогийн байдлаар 4-р түвшний буюу "аялахыг хориглоно” ангилалд Афганистан, Иран, ОХУ, Украин зэрэг улс орнууд багтаж байгаа бол Ойрх Дорнод болон Африкийн зарим орнууд “аяллаа дахин бодолцох” түвшинд үнэлэгдсэн байна.