Г.Мөнх-Эрдэнэ: Туулын хурдны замын төсөлд туршлагагүй Хятад компани шалгарсныг нийслэл тайлбарлаж чадахгүй байна

Г.Мөнх-Эрдэнэ: Туулын хурдны замын төсөлд туршлагагүй Хятад компани шалгарсныг нийслэл тайлбарлаж чадахгүй байна

“Туулын хурдны зам” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр /2026.03.30/ Төрийн ордонд болж байна. Энэ үеэр "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөний төлөөлөл Г.Мөнх-Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Бид улс орны хөгжлийг гацаах гэж зам гүүр элдэв юм барихыг огт хориглоогүй.  Харин хотын даргын орлогч сая нэг, хоёрдугаар замыг барих юм бол Улаанбаатар хотын төвийн түгжрэлийг бууруулна гэж ярьсан. Бидний зүгээс Туул гол дээгүүр барьж яах юм бэ харин нэг, хоёрдугаар замаа эхлээд бариад харуулчих гэсэн юм ярьсан. Мөн хотын орлогчийн гартаа барьж яриад байгаа баримтыг бид үзмээр байна.  Аль ч томоохон төсөл дээр нийгмийн зөвшилцөл гэж юм байдаг. Төслөө эхлээд ард түмэндээ танилцуулж, бүр иргэдээс түүвэрлэж зөвшөөрөл авах ёстой байдаг. Энэ хоёр ажил аль нь ч хийгдээгүй. Тэгэхээр бид хардаж, жагсахаас өөр яах юм. Бидний зүгээс эхний ээлжинд энэ ажлаа зогсоочих, тэгээд ярилцъя гэсэн шаардлагыг тавьж байгаа” хэмээн ярилаа.

ВИДЕО: